Нууцлалын бодлого

Манай үйлчилгээг ашиглахаасаа өмнө энэхүү бодлогыг анхааралтай уншина уу.

"Гранд Жакпот Партнерс" ХХК-ийн хэрэгжүүлж буй "Шоша" брэнд (цаашид "Бид", "Манай", "Компани" гэх) нь таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Монгол Улсын мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хамгаална. Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн (Мэдээллийн эзэн) хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулах, ашиглаж, хамгаалах талаар зохицуулахад оршино.

1. Цуглуулах мэдээлэл

Мэдээллийн эзэн нь компанид дараах мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгов:

1.1 Хэрэглэгчийн өгөх мэдээлэл

Хувийн мэдээлэл

Нэр, хаяг, утасны дугаар, имэйл хаяг, төрсөн огноо, регистрийн дугаар

Төлбөрийн мэдээлэл

Банкны карт, дансны дугаар, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл

Хэрэглэгчийн нэр, нууц үг (нууцлагдсан хэлбэрээр)

Харилцааны мэдээлэл

Бидэнтэй харилцсан имэйл, чат, утасны яриа

1.2 Автоматаар цуглуулагдах мэдээлэл

Төхөөрөмжийн мэдээлэл

IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хөтөч

Ашиглалтын мэдээлэл

Вэбсайт, аппликэйшн дээр хийсэн үйлдлүүд, үзсэн хуудаснууд

Байршлын мэдээлэл

Ерөнхий байршлын мэдээлэл (таны зөвшөөрлөөр)

Cookie

Вэбсайтын ашиглалтын мэдээлэл, ижил технологиуд

2. Мэдээллийн ашиглалт

Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Үйлчилгээ үзүүлэх: Таны бүртгэл, сугалаанд оролцох, Mystery Box захиалах, хэтэвч ашиглах зэрэг үйлчилгээг хүргэх
  • Төлбөр гүйцэтгэх: Таны төлбөрийг боловсруулах, баримт бүртгэл хөтлөх
  • Харилцаа холбоо: Таны асуулт, санал хүсэлтэд хариу өгөх, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх
  • Үйлчилгээг сайжруулах: Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, шинэ функц, үйлчилгээ хөгжүүлэх
  • Аюулгүй байдлыг хангах: Залилан, луйврын үйлдлээс урьдчилан сэргийлэх, системийн аюулгүй байдлыг хангах
  • Хууль эрх зүйн шаардлага: Хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг биелүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх

3. Мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно:

3.1 Үйлчилгээ үзүүлэгчид

Бид манай үйлчилгээг дэмжих зорилгоор итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллана. (Жишээ нь: төлбөрийн систем, хүргэлтийн үйлчилгээ, хонжвор гардуулах ажиллагаа, мэдээллийн технологийн үйлчилгээ). Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид нь таны мэдээллийг зөвхөн бидний зааврын дагуу боловсруулах үүргийг хүлээнэ.

3.2 Хууль эрх зүйн шаардлагаар

Компани хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу таны мэдээллийг задруулах үүрэгтэй болно.

3.3 Бизнесийн шилжилт

Бид нэгдэх, худалдан авах, бизнесийн хөрөнгө борлуулах зэрэг бизнесийн шилжилтийн үед таны мэдээллийг шилжүүлж болно. Ийм тохиолдолд бид таны мэдээллийн нууцлалыг хадгалах арга хэмжээ авна.

3.4 Хэрэглэгчийн зөвшөөрөл

Бид таны тодорхой зөвшөөрлөөр таны мэдээллийг бусад гуравдагч этгээдтэй хуваалцаж болно.

4. Мэдээллийн хамгаалалт

Бид таны мэдээллийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

Техникийн хамгаалалт

Шифрлэлт, файрволл, нэвтрэлтийн хяналт зэрэг техникийн арга хэмжээ

Захиргааны хяналт

Ажилтнуудын сургалт, нууцлалын гэрээ, хандалтын хязгаарлалт

Физик хамгаалалт

Дата төвийн аюулгүй байдал, хандалтын хяналт

Интернэт дээрх аливаа мэдээллийн дамжуулалт, хадгалалт нь 100% аюулгүй байх баталгаа байхгүй гэдгийг та анхаарна уу.

5. Таны эрх

Та дараах эрхийг эдэлнэ:

Хандах эрх

Таны тухай цуглуулсан мэдээлэлтэй танилцах, мэдээллээр хангуулах

Засварлах эрх

Таны тухай буруу, бүрэн бус мэдээллийг засварлуулах

Устгуулах эрх

Таны мэдээллийг устгуулах (хууль эрх зүйн шаардлагаас бусад)

Хязгаарлах эрх

Мэдээллийн боловсруулалтыг хязгаарлах, бусдад түгээхгүй байх

Татгалзах эрх

Маркетингийн зорилгоор таны мэдээллийг ашиглахаас татгалзах

Эдгээр эрхээ эдлэхийн тулд та дараах хаягаар холбоо барина уу: privacy@shosha.mn

6. Cookie бодлого

Бид вэбсайт, аппликэйшн дээрээ cookie болон ижил технологиуд ашигладаг. Эдгээр нь таны хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, хэрэглээний статистик цуглуулах зорилготой.

Cookie тохиргоо

Та өөрийн хөтчийн тохиргоогоор cookie-г хүлээн авах, татгалзах боломжтой байна.

7. Олон улсын мэдээллийн шилжүүлэлт

Бид таны мэдээллийг Монгол Улсаас гадна байрлах серверт хадгалж, боловсруулж болно. Ийм тохиолдолд бид таны мэдээллийг хамгаалах зохих арга хэмжээ авна.

8. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Компани энэхүү Нууцлалын бодлогыг өөрчлөх эрхтэй ба өөрчлөлт орсон тохиолдолд бид вэбсайт, аппликэйшн дээр мэдэгдэл байршуулж, шинэчилсэн огноог хэрэглэгчид мэдээлнэ.

Өөрчлөлт орсны дараа манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэчилсэн бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.

9. Холбоо барих

Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлт байвал дараах хаягаар холбоо барина уу:

Имэйл
info@shosha.mn
Утас
+976 7772-7373
Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их Монгол гудамж, "Шоша" Төв Оффис, Монгол Улс